skip to content
 

 

Сайн байна уу. Энэ өдрийн тань амар амагланг айлтагяа.
 

Ta 20-р зууны Монголын Аман Түүхийн веб сaйтэд морилоно уу. Энэ сайт нь Монгол хүмүүс өөрсдийнхөө амьдралын тухай, өөрсдийн амьдарч байсан тодорхой цаг үеийн онцолго, мөн 20-р зуунд болж өнгөрсөн үйл явдал тэдний амьдрал болон ажил үйл явдалд хэрхэн нөлөөлсөн тухай хүүрнэж өгүүлсэн нийт 600 гаруй дэлгэрэнгүй ярилцалгаас бүрдэнэ. Бид энэ судалгаандаа нийгмийн аль болох олон давхарга хүрээг хамархыг хичээж, жирийн малчинаас аваад, олонд танил болсон нэртэй цуутай хүмүүстэй ярилцаж хүүрнэснээ бүгдийг нь оруулав.
 

Монголын 20-р зууны Аман Түүх төслийг анх Английн Кeмбрижийн Их Сугуулийн Монгол ба Дотоод Ази Судлалын Төв, Монгол Улсын Их Сургууль 2 хамтран санаачилснаар 2007 оны 7 сард ажлаа эхэлсэн юм.
 

Монголын Аман түүхийн датабазын 600 гаруй ярилцалгууд нь төрөл бүрийн сэдвээр, бас Монгол улсын уужим талын өнцөг бүрээс олон үндэстэн ястаныг хамарчээ. Ярилцлаганы хамгийн богино нь нэг цаг, хамгийн урт нь тав – зургаан цаг үргэлжилсэн юм. Ярилцалга өгсөн хүмүүсээс хамгийн ахмад нь 1911 онд мэндэлсэн бол, хамгийн залуу нь 1978 онд төржээ. Мөн хүн амын боловсорол мэрэгжилийн олон төлөөлөлийг бас хамарч, aлбан есны боловсорол эзэмшэгүй хүмүүсээс эхлээд, эрдэмтэн доктор цолтой хүртэл, аль алинаас нь ярилцалгаавсан билээ.
 

Та сонирхосон сэдвээрээ ярилцалга шүүж үзэхийн тулд баруун талын мэнү-гээр орж вэбсайтийн бүлэгчилэлтэй танилцна уу. Тэндээс та ярилцалгуудыг шүүж, уншиж бас ярилцлагуудтай холбоотой зураг болон баримт бичгүүдийг сонирхож болно. Мөн та Монголын тухай мэдлэгээ дээшлүүлж, энэ төсөл хэрхэн xэрэгжисэн тухай сонирхож, бас манай судлачдийн тухай танилцуулгийг үзэж болнo.
 

  Хэрэв та анх удаа манай вэбсайт руу орж ирсэн бол та Website Tips руу орж манай материалыг хэрхэн үзэж болох тухай дэлгэрэнгүй уншиж танилцана уу.